Поп хөгжмийн ертөнцийн домогт дуучин Мадоннагийн "Bring Your Love" дуу нь түүнийг шүүмжлэгчдэд хандан "fuck you" буюу "бүгд тамынхаа руу яв" гэсэн утга санааг илэрхийлдэг болохыг хөгжмийн продюсер Стюарт Прайс илчилсэн байна.
Дуучин Мадонна өөрөө энэхүү бүтээл хэрхэн төрсөн талаар хуваалцахдаа, түүнд хүмүүс байнга "алдартай зүйлсэд анхаарлаа хандуул", "алгоритм ашигла", "чиг хандлагыг дага" хэмээн шахалт үзүүлдэг байсныг дурджээ. Тэрээр эдгээр шаардлагыг урлаг болон бүтээлч байдлын эсрэг зүйл гэж үзсэн байна.
Ийнхүү өөрийнх нь уран бүтээлд эргэлзэж, чиглүүлэхийг оролдсон хүмүүсийн эсрэг Мадонна энэхүү дуугаараа дамжуулан эрс шийдэмгий хариулт өгчээ.