NBA-ийн Майами Хит баг нэрт сагсан бөмбөгч Яннис Антетокунмпог багтаа нэгтгэх солилцооны асуудал шийдвэрлэх үе шатандаа орлоо.

Майами Хит багийн зүгээс Яннисыг сонирхож буй асуудал нь эхнээсээ л яригдаж байсан бөгөөд одоо энэ үйл явц чухал мөч дээрээ ирээд байна. Одоогоор солилцооны талаарх яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд Майами баг түүнийг эгнээндээ нэгтгэхээр хичээнгүйлэн ажилласаар байна.