NBA-ийн алдартай Майами Хит багийн ерөнхийлөгч Пэт Райли багийнхаа бүрэлдэхүүнийг шинэчлэх, дахин нэгэн хүчирхэг багийг бүтээхээр зэхэж байна. Тэрээр өмнө нь Леброн Жэймс, Дуэйн Уэйд, Крис Бош нарын бүрэлдэхүүнтэй хоёр удаа, сүүлд нь Жимми Батлер болон Бэм Адебайо нартай хамт хоёр удаа финалын тоглолтод багтаа хүргэж байсан туршлагатай нэгэн юм.

Майами Хит багийн баримталдаг гол зарчим бол эхлээд супер оддыг багтаа элсүүлж, дараа нь тэднийг тойруулан багаа бүрдүүлэх явдал байсаар ирсэн. Энэхүү арга барил нь Пэт Райлигийн хувьд олон жилийн турш амжилт авчирсан стратеги юм.

Тэгвэл саяхан NBA-ийн шинжээч Брайан Уиндхорст Майами Хит багийн ирээдүйн алхмын талаарх мэдээллийг хуваалцлаа. Яннис Антетокунмпогийн солилцооны наймааны дараа Майами Хит баг ямар алхам хийх нь олны анхаарлыг татаж байна.