Дэлхий дахиныг байлдан дагуулсан, поп хөгжмийн хаан Майкл Жексоны тухай “Майкл” хэмээх кино 2026 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа билээ. Гэвч кино театруудаар гарахаас нь өмнө тус киноны 4K Ultra HD Blu-ray хувилбарыг урьдчилан захиалах боломжтой болсныг Billboard мэдээллээ.
Уг киноны DVD, Blu-ray болон 4K Steelbook хувилбаруудыг 29.96 доллараас эхлэн урьдчилан захиалах боломжтой гэнэ. Энэхүү мэдээ залуусын дунд Майкл Жексоныг хэр их хүндэлж, түүний уран бүтээлийг үнэлдэгийн илрэл болж байна.
“Майкл” кино нь Майкл Жексоны амьдралын бүхий л үеийг харуулах бөгөөд түүний хөгжмийн замнал, хувийн амьдрал, дуулиан шуугиан, амжилт бүтээл зэргийг багтаасан байна. Кинонд Майкл Жексоны дүрийг түүний төрсөн ахын хүү, Жаафар Жексон бүтээж байгаа юм.
Майкл Жексон нь 1980-аад оны поп хөгжмийн ертөнцөд томоохон хувьсгал хийж, олон сая шүтэн бишрэгчдийг бий болгосон билээ. Түүний “Thriller”, “Bad”, “Dangerous” зэрэг цомгууд нь дэлхий даяар хамгийн их борлуулагдсан цомгуудын тоонд зүй ёсоор ордог. Иймд тун удахгүй дэлгэцнээ гарах гэж буй уг кино нь түүний шүтэн бишрэгчдийн хувьд маш том бэлэг болох нь дамжиггүй.