Америкийн дуучин, бүжигчин, хөгжмийн зохиолч, продюсер, “Попын хаан” хэмээн дэлхий дахинаа алдаршсан Майкл Жексоны тухай намтарчилсан кино дэлгэцнээ гарах гэж байна. Lionsgate кино компанийн бүтээл болох “Майкл” кино нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л 95-100 сая долларын ашиг олно гэсэн таамагтай байгаа бөгөөд дэлхий дахинд нийт 200 сая доллараас дээш орлого олно гэж кино шүүмжлэгчид үзэж байна.
Кинонд Майкл Жексоны амьдралын бүхий л үе шатыг харуулах бөгөөд түүний хөгжмийн карьер, гэр бүлийн харилцаа, хувийн амьдрал, дуулиан шуугиан зэргийг багтаасан байна. Гол дүрд Майкл Жексоны төрсөн ач хүү Жафар Жексон тоглож байгаа бөгөөд түүний тоглолт аль хэдийн шүүмжлэгчдийн анхаарлыг татаад байна.
Киноны талаарх мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш Майкл Жексоны шүтэн бишрэгчид болон кино сонирхогчдын дунд маш их хүлээлт үүсгээд байгаа бөгөөд энэ нь киноны бокс оффисын амжилтанд шууд нөлөөлөх нь дамжиггүй. Хэрэв кино нь таамаглаж буй амжилтанд хүрвэл энэ нь хөгжмийн намтарчилсан кинонуудын хувьд хамгийн том нээлт болж түүхэнд үлдэх юм.
“Майкл” кино нь зөвхөн Майкл Жексоныг хүндэтгэн дурсах бус, түүний хөгжим, бүжиг, урлагийн өвийг залуу хойч үедээ таниулах чухал ач холбогдолтой бүтээл болно гэдэгт итгэлтэй байна.