Дэлхийн поп хөгжмийн хаан Майкл Жексоныг (Michael Jackson) мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүний уран бүтээл, амьдралын тухай олон арван баримтат кино, ном хэвлэгдэн гарсан. 2026 онд Майкл Жексоны тухай шинэ кино дэлгэцнээ гарах гэж байгаа билээ. Тэгвэл энэ киног үзэхээсээ өмнө Майкл Жексоны тухай баримтат кинонуудыг үнэгүй үзэх боломжтой болжээ.

Billboard сэтгүүлийн мэдээлснээр, хөгжмийн ертөнцөд Майкл Жексоны оруулсан хувь нэмрийг харуулсан хэд хэдэн баримтат киног онлайнаар үнэгүй үзэх боломжтой гэнэ. Эдгээр кинонуудад түүний амьдралын түүх, уран бүтээлийн онцлог, хит дуунуудын ард нуугдсан түүхүүд багтсан байна. Мөн түүнийг шүтэн бишрэгчид болон гэр бүлийнхнийх нь ярилцлагыг багтаасан байна.

Майкл Жексон бол хөгжмийн ертөнцөд том хувьсгал хийсэн, олон сая хүний зүрх сэтгэлд хоногшсон гайхалтай уран бүтээлч юм. Түүний дуунууд, бүжгийн хөдөлгөөнүүд өнөөг хүртэл залуу үеийнхнийг байлдан дагуулсаар байна. Иймд та бүхэн 2026 онд гарах киноны өмнө эдгээр баримтат киног үзэж, поп хааны тухай илүү ихийг мэдэж аваарай.