Технологийн салбарын томоохон төлөөлөгч болох Майкрософт (Microsoft) компани эрчим хүчний салбарын Шеврон (Chevron) корпорацитай хамтран ажиллахаар болжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тэд АНУ-д байгалийн хийгээр ажиллах томоохон мэдээллийн төвийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Талууд хорин жилийн хугацаатай эрчим хүч худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг гэрээний дагуу Майкрософтын мэдээллийн төвийг шинээр баригдах байгалийн хийн цахилгаан станцаас гарах эрчим хүчээр хангахаар болжээ.
Энэхүү төсөл нь байгалийн хийн цахилгаан станцыг ашиглахтай холбоотойгоор олон арван жилийн турш нүүрстөрөгчийн ялгаруулалт үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.