Дэлхий даяар маш олон шүтэн бишрэгчтэй "Мандалориан ба Грогу" киноны баатрууд Bath & Body Works брэндийн бүтээгдэхүүн дээр дүрслэгдэн гарчээ. Bath & Body Works гэдэг нь саван, үнэртүүлэгч, лаа зэрэг бие арчилгааны бүтээгдэхүүнээрээ алдартай Америкийн томоохон брэнд юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд саван, гар ариутгагч, лаа, үнэртүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүд худалдаанд гарсан байна. Бүтээгдэхүүнүүд дээр Мандалориан болон Грогу нарын дүрслэлүүд байх аж. Star Wars-ийн шүтэн бишрэгчид болон бие арчилгааны бүтээгдэхүүн сонирхогч залуусын дунд энэ нь маш их шуугиан тарьж байгаа бололтой.
Энэ нь Bath & Body Works брэндийн Star Wars-ийн франчайзтай хийж буй анхны хамтын ажиллагаа юм. Тус брэндийн зүгээс цаашид ч олон сонирхолтой хамтын ажиллагаа хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Ирэх саруудад ямар шинэ бүтээгдэхүүн гарахыг тэсэн ядан хүлээцгээе!