Дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг болох Meta-г үүсгэн байгуулагч Марк Зукерберг ирээдүйн үйл явдлуудыг таамаглах зориулалттай шинэ аппликейшн бүтээхээр ажиллаж байна. Энэ нь Meta-гийн одоогийн эзэмшиж буй сошиал медиа сувгуудаас тусдаа, бие даасан бүтээгдэхүүн байх төлөвтэй байна.

New York Times сонины мэдээлснээр, тус аппликейшн нь Meta-гийн бусад сошиал сүлжээнүүдтэй шууд холбогдохгүй хэдий ч, эх сурвалжуудын зүгээс сошиал сүлжээний хэрэглэгчдийг энэхүү шинэ аппликейшн рүү чиглүүлэх замаар хэрэглэгчдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх боломжтой гэдгийг онцолжээ.

Одоогоор энэхүү төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хязгаарлагдмал байгаа бөгөөд Meta компаниас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Энэхүү алхам нь технологийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Meta компанийн хувьд таамаглалын зах зээлийн чиглэлээр хийж буй анхны томоохон оролдлого болох юм.