Америкийн алдартай реп дуучин Меган Thee Stallion (жинхэнэ нэр нь Меган Жовон Рут Пит) өөрийн Pete & Thomas Foundation сангаараа дамжуулан Habitat for Humanity байгууллагатай хамтран ажиллаж, Даллас болон Хьюстон хотуудад амьдарч буй ахмад настнуудын 30 гаруй орон сууцыг засварлахад зориулж хандив өгчээ.
Habitat for Humanity нь орон сууцгүй хүмүүст туслах зорилготой, ашгийн бус байгууллага юм. Меган Thee Stallion-ы сангийн дэмжлэгтэйгээр тэд ахмад настнуудын амьдрах орчныг сайжруулах зорилготой байна.
Меган энэ тухайгаа “Энэ бол хайрыг харуулахын тулд хийж байгаа зүйл. Бид ахмад настнуудын амьдралыг сайжруулах, тэдэнд тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэж мэдэгджээ.
Меган Thee Stallion нь зөвхөн хөгжмийн ертөнцөд төдийгүй нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэхийг эрмэлздэг уран бүтээлч гэдгээрээ залуу үед үлгэр жишээ болж байна.