АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп дайны хөлд нэрвэгдсэн Украины Олешки хотод Орос, Украины хооронд хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх болон иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж бүрдүүлэх гал зогсоох хэлэлцээрийг зуучилсан гэж Цагаан ордон баасан гарагт мэдээллээ.

Энэхүү хэсэгчилсэн гал зогсоох тохиролцоо нь ирэх пүрэв гарагт эхлэхээр товлогдсон байна. АНУ-ын тэргүүн хатагтай гаргасан мэдэгдэлдээ тус бүс нутгийн нөхцөл байдал “сүйрлийн ирмэгт тулж ирсэн” болохыг онцолжээ.

Цагаан ордны мэдээлснээр Меланья Трамп уг хэлэлцээг анх санаачилсан бөгөөд өөрийн төлөөлөгчийн хамтаар ажилласан байна.