Дэлхийн рок хөгжмийн ертөнцийн домог, Британийн алдарт The Rolling Stones хамтлагийн дуучин Мик Жаггер уран бүтээлийн ирээдүйнхээ талаар ам нээлээ.
Тэрээр хамтлагийн цаашдын үйл ажиллагаатай холбоотой асуултад хариулахдаа, өөрийн биеэр дараагийн цомогт зориулсан дуунуудыг бичиж байгаагаа дуулгав. Өдгөө 80 гарсан ч тайзан дээрх эрч хүчтэй хөдөлгөөнөөрөө алдартай гоцлол дуучин маань хамтлагийг уран бүтээлээ үргэлжлүүлэхэд бэлэн байгааг ийнхүү баталлаа.
Ийнхүү Мик Жаггер болон түүний хамтрагчид рок хөгжмийн түүхэндээ үргэлжлүүлэн шинэ хуудас нэмэхээр төлөвлөж байгаа нь тэдний хөгжимд дурлагчдын анхаарлыг татаж байна. Одоогоор шинэ цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч хамтлагийн ахлагч дараагийн цомог дээрээ ажиллаж эхэлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн нь тэднийг уран бүтээлээ зогсоох бодолгүй байгааг илтгэж байна.