Роллинг Стоунз (The Rolling Stones) хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггер тус хамтлагийн шинэ бүтээл болох 'Foreign Tongues' дуун дээр алдарт Пол Маккартнитай хамтран ажилласан талаараа ярьжээ.

Мик Жаггерийн хэлснээр, Битлз (The Beatles) хамтлагийн гишүүн Пол Маккартни-тай хамтран ажиллах нь маш амархан байсан аж. Тэрээр Пол Маккартни шаардлагатай зүйлсийг ердөө 10 минутын дотор хийж дуусгасан хэмээн онцолсон байна.