NBA-ийн Миннесота Тимберволвз баг бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийж, Шарлотт Хорнетс багаас тоглогч ЛаМело Боллыг солилцоогоор авсан байна.
Энэхүү солилцоо нь тус багийн гол тоглогч Энтони Эдвардсын хүсэлтийн дагуу хийгдсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Миннесота Тимберволвз багийн удирдлага Энтони Эдвардсын саналыг сонсож, улмаар Шарлотт Хорнетс багтай тохиролцсоноор энэхүү томоохон солилцоог албан ёсоор гүйцэтгэлээ.