Холливудын домогт жүжигчин Мэрилин Монрогийн амьдрал болон түүний учир битүүлэг үхлийн талаарх шинэ баримтуудыг TMZ агентлаг онцоллоо. Тус агентлагийн мэдээлснээр, Монрогийн үхэл нь амиа хорлолт байх магадлал бага бөгөөд үүний цаана Кеннедигийн гэр бүлтэй холбоотой байж болох нууцлаг аллагын ажиллагаа байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байна.

Мэрилин Монро нь АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннеди болон түүний дүү Роберт Ф.Кеннеди нартай дотно харилцаатай байсан нь түүний үхлийн гол шалтгаан байж болзошгүй гэж үзжээ. Энэхүү асуудлыг хөндсөн "Celebrity Crime Scene: Marilyn Monroe" нэртэй шинэ нэвтрүүлгийг TMZ бэлтгэсэн бөгөөд уг нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Уг нэвтрүүлгийг Ням гарагт орон нутгийн цагаар 20:00 цагт FOX сувгаар хүлээн авч үзэх боломжтой юм.