Холливуудын алдарт жүжигчин, “Найзууд” (Friends) цувралаараа дэлхий дахинд танигдсан Мэттью Перригийн харамсалтай үхэлтэй холбоотой хэрэгт түүний туслах Кеннет Ивамасад ял оноолоо.

Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр Кеннет Ивамаса Мэттью Перрид үхлийн өдөр нь кетамин тарьсан бөгөөд энэ хэрэгт буруутай нь тогтоогдож 41 сарын хорих ял авсан байна. Шүүх хурал дээр прокурорууд Ивамасаг “түүнийг алсан мангас” хэмээн нэрлэжээ.

Mэттью Перри 2023 оны 10-р сард Лос-Анжелес дахь гэртээ нас барсан билээ. Түүний үхлийн шалтгааныг кетамины хэт их хэрэглээтэй холбоотой гэж үзсэн. Перри мансууруулах бодистой удаан хугацаанд тэмцсэн бөгөөд энэ нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн.

Энэ хэрэг Холливуудын одод мансууруулах бодисын хамааралтай хэрхэн тэмцэж байгааг дахин анхаарлын төвд оруулж, алдартнуудын хувийн туслахуудын үүрэг хариуцлагын талаар олон нийтийн дунд маргаан дэгдээж байна. Шүүхийн шийдвэр Перригийн гэр бүл, фенүүдэд бага ч атугай тайвшрал авчрах болов уу.