Дэлхийд алдартай стриминг үйлчилгээ Netflix компанитай холбоотой томоохон залилангийн хэрэг шүүхээр шийдэгджээ. Кино найруулагч Карл Ринш нь тус компанийг залилан мэхэлж, их хэмжээний мөнгө завшсан хэргээр 30 сарын хорих ял сонссон байна.
Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, найруулагч Карл Ринш нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Netflix-ээс 11 сая доллар залилсан нь тогтоогдож, буруутайд тооцогджээ. Тэрээр стриминг үйлчилгээний аварга компаниас энэхүү их хэмжээний санхүүжилтийг хууль бусаар авсан нь ийнхүү хуулийн хариуцлага хүлээхэд хүргэсэн байна.