АНУ-ын Сансар судлалын үндэсний агентлаг буюу НАСА-гийн хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүжилт болон гүйцэтгэлийн асуудал олон нийтийн анхаарлын төвд орлоо. Тус агентлагийн зарим төсөл, тэр дундаа сансрын хөлгийн холбогч хэсгийг бүтээхэд 13 жил зарцуулж, 500 сая ам.доллар төсөвлөсөн нь шүүмжлэл дагуулаад байна.
Тайланд дурдсанаар, эдгээр төслийн гүйцэтгэлтэй холбоотой зардлын хэмжээ нь анх төлөвлөж байсан 2.8 тэрбум ам.доллароос 5.9 тэрбум ам.доллар болж огцом өсжээ. Энэхүү санхүүгийн алдагдал болон төслийн удаашрал нь НАСА-гийн зарим төслийг цуцлах шийдвэр гаргахад хүргэсэн байна.
Одоогоор уг асуудлын хүрээнд НАСА-гийн төслүүдийн үр ашиг, санхүүгийн удирдлагад хийсэн тайлан нь цуцлагдсан төслүүдийн үндэслэлийг тайлбарлаж байна.