Насанд хүрэгчдийн киноны салбарт олон жил ажилласан жүжигчин, од Кэйти Морган карьерынхаа чиглэлийг эрс өөрчлөхөөр шийджээ. Тэрээр өөрийн киноны карьераа орхин, покерын ертөнцөд хүч сорихоор болсон байна.

Тэрээр дэлхийн покерын хамгийн том тавцан болох WSOP буюу Дэлхийн покерын цуврал тэмцээнд оролцож байгаа юм. Энэхүү гэнэтийн өөрчлөлтийнхөө талаар тэрээр TMZ Sports агентлагт ярилцлага өгөхдөө киноны зураг авалтын талбайг орхиж, покерын ширээний ард суух болсон тухайгаа хуваалцжээ.

Ийнхүү насанд хүрэгчдийн киноны од байсан Кэйти Морган покерын мэргэжлийн тамирчдын дунд өрсөлдөж, карьерынхаа цоо шинэ хуудсыг нээж байна.