Дуучин, ая зохиогч Нелли Фуртадо анхны "Whoa, Nelly!" цомгоороо Billboard Hot 100 жагсаалтын шилдэг 10-т хоёр ч дуугаа багтааж, Грэммийн шагнал хүртэж байсан түүхтэй. Гэвч түүний 2003 онд гаргасан "Folklore" цомог нь өмнөх шигээ амжилт олж чадаагүй тул түүний поп ертөнц дэх ноёрхол дууссан мэт харагдаж байв.
Харин тэрбээр 2006 онд хип хоп продюсер Тимбаландтай (Timbaland) хамтарснаар хоёр уран бүтээлчийн карьер цоо шинэ түвшинд гарч, Нелли Фуртадо тухайн жилийнхээ хамгийн тод поп оддын нэг болсон юм. Тэд хамтран найман сарын хугацаанд чартын нэгдүгээрт бичигдсэн гурван ч том хит дууг өлгийдөн авч байжээ.
Billboard-ийн "Greatest Pop Stars" подкастын хөтлөгч Эндрю Унтербергер болон "Song vs. Song" подкастын хамтран хөтлөгч, YouTube од Todd in the Shadows нар энэ долоо хоногийн дугаараараа Нелли Фуртадогийн 2006 оны оргил үеийг онцолжээ.
Тус дугаараар дуучны уран бүтээлийн шилжилт, Тимбаландтай хэрхэн гайхалтай хосолсон, түүнчлэн тухайн үед гарч байсан "Maneater", "Promiscuous", "Say It Right" зэрэг дуунуудын сонирхолтой түүхийг хөндсөн байна. Мөн тэр үед Ферги (Fergie)-тэй үүссэн гэх маргаан болон найман сарын дотор гурван хит дуу гаргасныхаа дараа яагаад Billboard Hot 100 чартад дахин төдийлөн харагдахаа больсон зэрэг асуултуудыг ярилцжээ.