Их Британийн drum and bass болон jungle хөгжмийн DJ, продюсер Ниа Архивс (Nia Archives) экс найз залуудаа зориулсан “Boys In Blue” хэмээх шинэ дуугаа цацлаа. Энэхүү дуу нь түүний удахгүй гарах “Emotional Junglist” цомогт багтах бөгөөд 2024 онд гаргасан анхны цомог болох “Silence Is Loud”-ын дараагийн бүтээл юм.
Ниа Архивс өөрийн хөгжмийн хэв маягаараа залуу сонсогчдын дунд нэр хүндтэй болсон бөгөөд түүний шинэ цомогт Жоржа Смит (Jorja Smith) болон Самфа (Sampha) зэрэг алдартай уран бүтээлчид оролцсон байна. “Boys In Blue” дуу нь экс найз залуугийн тухай өгүүлж, Ниа Архивисийн хувийн мэдрэмж, сэтгэлийг илэрхийлсэн хүчтэй мессежтэй ажээ.
“Emotional Junglist” цомог нь Ниа Архивисийн хувьд том амжилт авчрах төлөвтэй байна. Түүний өмнөх бүтээлүүд нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, олон улсын хөгжмийн чартуудад дээгүүр байр эзэлж байсан билээ. Залуу хөгжим сонирхогчдын хувьд Ниа Архивисийн шинэ цомог хүлээлт үүсгэж байна.