Америкийн алдартай дуучин, дуу зохиогч Ноа Кахан өөрийн төрсөн хотын замын тэмдгийг хулгайлахгүй байхыг шүтэн бишрэгчдээсээ хүсэж, олон нийтийн сүлжээгээр дамжуулан уриалга гаргалаа.
Тэрээр шүтэн бишрэгчиддээ хандан “Эдгээр газар болон хүмүүсийг бүү үймүүлээч” хэмээн онцлон захисан байна. Дуучны хэлж буйгаар, түүний төрсөн хотын замын тэмдгүүд алга болж байгаа нь нутгийн иргэдийн амьдралд хүндрэл учруулж, таагүй байдал үүсгэж байгаа аж.
Ноа Кахан нь сүүлийн үед дэлхийн хөгжмийн ертөнцөд эрчимтэй гарч ирж буй уран бүтээлч бөгөөд түүний нэр хүнд өсөхийн хэрээр шүтэн бишрэгчдийнх нь зүгээс түүний амьдарч байсан газруудыг сонирхох нь ихэсжээ. Гэвч дуучин залуу өөрийнх нь төлөө гэх нэрээр орон нутгийн өмчийг эвдэж, хотын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг дахин сануулсан байна.