Дэлхийн алдарт рэппер Канье Уэст болон телевизийн од Ким Кардашьян нарын ууган охин, 12 настай Норт Уэст олон нийтийн өмнө анх удаа бие даасан тоглолтоо хийж, хөгжмийн ертөнцөд өөрийн байр сууриа бэхжүүлж эхэллээ. Тэрээр саяхан “N0rth4evr” нэртэй анхны EP цомог буюу богино хэмжээний цомгоо гаргасан бөгөөд энэ удаагийн тоглолт нь түүний уран бүтээлчийн хувьд хийсэн том алхам болсон юм.

Чикаго хотод болсон “Lyrical Lemonade’s Summer Smash 2026” хөгжмийн наадмын тайзнаа Норт өөрийн шинэ дуунуудаа дуулж, үзэгчдийг байлдан дагуулжээ. Түүний тоглолтыг дэмжихээр эцэг Канье Уэст болон эх Ким Кардашьян нар үзэгчдийн суудалд сууж, охиноо халуун дотноор дэмжсэн байна. Дэлхийн поп соёлын хамгийн нөлөө бүхий гэр бүлд төрсөн Норт Уэст багаасаа л олны анхааралд байсан ч энэ удаад өөрийн авьяас чадвараараа тайзнаа гарч ирсэн нь шүтэн бишрэгчдийнх нь дунд хүлээлт үүсгээд байв.

Норт Уэст нь өсвөр насны хүүхдүүдийн дунд өөрийн гэсэн хэв маяг, имижийг бүрдүүлж чадсан нэгэн бөгөөд түүний хөгжмийн карьер хэрхэн өрнөх нь олон хүний анхаарлыг татаж байна. Хэдийгээр тэрээр дөнгөж 12 настай ч мэргэжлийн түвшний бэлтгэл, тайзны гүйцэтгэл нь түүнийг ирээдүйн томоохон од болохыг харуулж байна гэж хөгжмийн шүүмжлэгчид дүгнэж байна.

Энэхүү тоглолт нь зөвхөн дуу хөгжим төдийгүй, алдартнуудын үр хүүхдүүд хэрхэн өөрсдийн зам мөрийг хөгжмийн салбарт хэрхэн тавьж байгааг харуулсан чухал үйл явдал боллоо.