АНУ-ын Массачусетс мужийн оршин суугч нэгэн эмэгтэй олныг инээмсэглүүлэх сонирхолтой санааг хэрэгжүүлж эхэлжээ. Тэрээр гэрийнхээ гадаа "Нохойтой үнсэлцэх булан" (Dog kissing booth) нэртэй жижиг цэг байгуулсан нь цахим орчинд багагүй шуугиан тариад байна.
Энэхүү өвөрмөц булангийн гол "од" нь Драйвер нэртэй нохой юм. Эзэн нь түүнийг хажуугаар өнгөрч буй хүмүүстэй мэндчилж, хайр түгээх боломж олгохоор ийнхүү тохижуулжээ. Драйвер ч мөн хүмүүстэй харилцах дуртай тул тус буланд ирсэн хүн бүрийг найрсаг угтаж, зарим тохиолдолд хацрыг нь долоох зэргээр хариу барьдаг байна.
Энэхүү үйлдэл нь АНУ-д төдийгүй дэлхийн олон нийтийн сүлжээнд тархаж, хүмүүсийн эерэг сэтгэгдлийг ихээр төрүүлж байна. Олон хүн "Ямар хөөрхөн юм бэ, яг ийм зүйл өдөр тутмын стрессийг тайлахад хэрэгтэй" хэмээн бичиж байгаа юм. Эзнийх нь хэлснээр, энэ нь зөвхөн нохойг сурталчлах бус харин хажуугаар өнгөрч буй хүмүүсийн өдрийг илүү гэрэл гэгээтэй, баяр баясгалантай болгох зорилготой аж.
Өнөө цагт хүмүүс завгүй амьдралын хэмнэлд стресстэх нь элбэг болсон. Тиймээс гэрийн тэжээвэр амьтантай ийнхүү харилцах нь сэтгэл зүйн хувьд ч эерэг нөлөөтэй болохыг мэргэжилтнүүд онцолдог. Драйверын энэхүү бяцхан "бизнес" нь ямар ч ашиг олох зорилгогүй бөгөөд зөвхөн хүмүүсийн хоорондын халуун дулаан харилцааг бэхжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.