АНУ-ын сагсан бөмбөгийн домогт “Нью-Йорк Никс” баг 53 жилийн дараа NBA-ийн аварга болсон түүхэн үйл явдал өнгөрсөн бямба гарагт тохиолоо. Хотын гудамж талбайг дүүргэсэн олон мянган хөгжөөн дэмжигчид энэхүү ялалтыг ёстой л нэг “галзуу” тэмдэглэсэн юм. Гэвч энэ их баярын дунд нэгэн таксины жолооч харамсалтайгаар хохирч, машин нь эвдэрсэн дүрс бичлэг цахим орчинд тархжээ.
Энэхүү бичлэгийг олж үзсэн АНУ-ын алдартай рэппер Франч Монтана (French Montana) тухайн жолоочийг олохыг олон нийтээс хүссэн байна. Тэрээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Хэн нэгэн энэ хүнийг олоод өгөөч, би түүнд туслахыг хүсэж байна” хэмээн мэдэгджээ. Франч Монтана бол дэлхийн хөгжмийн ертөнцөд олон сая дагагчтай, нөлөө бүхий уран бүтээлч юм.
Нью-Йорк хотын гудамжинд болсон баярын үеэр хөгжөөн дэмжигчид таксины машин дээр гарч бүжиглэн, машины эд ангийг эвдэлж байгаа бичлэг нь олон хүний эгдүүцлийг хүргээд байсан билээ. Рэпперийн энэхүү сайн үйлсийн санаачилга нь сошиал орчинд өндрөөр үнэлэгдэж, олон хүн түүнийг дэмжиж байна. Одоогоор хохирогч жолоочийг хайх ажил үргэлжилж байгаа бөгөөд Франч Монтана түүний машины засварын зардлыг бүрэн хариуцах эсвэл шинэ машин авч өгөхөөр төлөвлөж байгаа бололтой.