Ливи улсын улс төрийн үйл явцад үр дүнтэй, урам зориг өгөхүйц ахиц дэвшил ажиглагдаж байгаа ч тус улсын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс байсаар байна. Энэ талаар НҮБ-ын тусгай төлөөлөгч лхагва гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд мэдээлэл өгөх үеэрээ мэдэгдлээ.
Тусгай төлөөлөгчийн онцолсноор, улс төрд гарч буй нааштай алхмуудыг үл харгалзан төрийн институтийн хуваагдал, эдийн засгийн доройтол болон аюулгүй байдлын эмзэг нөхцөл байдал нь тус улсын тогтвортой байдалд аюул учруулсан хэвээр байгаа аж.
Иймд НҮБ-ын төлөөлөгч Ливийн удирдагчдад хандан хоорондын санал зөрөлдөөнөө даван туулж, улс орон даяар бүх нийтийн сонгууль явуулах замыг засахыг уриалсан байна.