Украин улс ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийх халдлагаа дахин сэргээж, Рязань муж дахь байгууламжид цохилт өгсөн тухай тус мужийн амбан захирагч пүрэв гарагт мэдээллээ.

Энэхүү халдлага нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын тагнуулын мэдээлэл солилцох үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг "аюултай" хэмээн тодорхойлж, бухимдлаа илэрхийлсний дараа болсон байна.

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд эрчим хүчний салбарт гал зогсоох гэнэтийн тохиролцоо хийгдсэнийг зарласан юм. Үүний дараа Киев Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө түр хугацаанд зогсоогоод байв. Трампын зүгээс эдгээр халдлагыг дэлхийн зах зээл дээрх дизель түлшний үнийг өсгөх шалтгаан болж байна хэмээн буруутгаж байжээ.