Оливиа Родриго гэж хэн бэ? Тэр бол Америкийн дуучин, жүжигчин бөгөөд “Drivers License” хит дуугаараа дэлхий дахинд танигдсан залуу од юм. Түүний дуунууд нь залуусын хайр дурлал, сэтгэл санааны асуудлуудыг хөнддөг тул Монголын залуучуудын дунд ч гэсэн багагүй шүтэн бишрэгчтэй.

Тэгвэл Оливиа саяхан “You Seem Pretty Sad for a Girl So in Love” нэртэй шинэ цомгоо гаргасан. Энэ цомгоо сурталчлах зорилгоор тэрээр 2027 оны эхэн хүртэл үргэлжлэх 65 тоглолттой аялал хийхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Аялал нь Хойд Америкт эхэлнэ.

Одоогоор Азийн орнуудаар аялах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ Монголын залуус бид Оливиаг эх орондоо хүлээн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ирэх жил түүнийг Улаанбаатарт тоглолт хийхийг хүсэн хүлээж байна!