Залуу үеийн дуртай дуучин Оливиа Родриго саяхан "The Tonight Show" нэвтрүүлэгт оролцох үеэрээ шинэ цомгийнхоо тухай сонирхолтой мэдээлэл өгчээ. Тэрбээр цомгийн санаагаа "Sex and the City" цувралаас авсан гэнэ.
Оливиа "Sex and the City" бол миний хамгийн дуртай цуврал. Би анги бүрийг нь гурван удаа үзсэн байх. Цуврал дээрх Стив, Миранда хоёрын харилцаа надад маш их таалагддаг. Тэдний хайр, хэрүүл, эвлэрэл бүгд миний сэтгэлийг хөдөлгөдөг. Энэ харилцаа шинэ цомгийн минь гол санаа болсон" гэж ярьжээ.
Оливиа Родриго (Olivia Rodrigo) бол Америкийн дуучин, жүжигчин бөгөөд түүний "Drivers License", "Good 4 U" зэрэг дуунууд нь дэлхий даяар хит болж, залуусын дунд маш их алдартай билээ. Түүний шинэ цомог энэ зун гарах төлөвтэй байгаа бөгөөд "Sex and the City"-ээс сэдэвлэсэн гэхээр улам ч их хүлээлт үүсгэж байна. Дуучинтай холбоотой мэдээллийг цаашид Уужим сайтаараа хүргэх болно.