Олон улсын валютын сан (ОУВС) лхагва гарагт дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бага зэрэг бууруулсан байна. Тус байгууллага энэхүү шийдвэрээ Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний цочролтой холбон тайлбарлалаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус сан дэлхийн эдийн засгийг энэ онд 3.1 хувиар өснө гэж таамаглаж байсан бол одоо энэ үзүүлэлт 3 хувь болж буурчээ. Харьцуулбал, өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг 3.5 хувиар өссөн байна. ОУВС-гийн мэдээлснээр, 2026 онд дэлхийн эдийн засгийн өсөлт удаашралтай буюу 3 хувь байх төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч мөргөлдөөний сөрөг нөлөөг хиймэл оюун ухаан (AI) болон бусад технологийн салбарт хийгдэж буй эрчимтэй хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр сааруулж байна. Технологийн салбарын энэхүү өсөлт нь эдийн засгийн ерөнхий нөхцөл байдалд сөрөг нөлөөг бууруулах нэг хүчин зүйл болж байгаа аж.