HBO-гийн хамгийн их үзэгчтэй цувралуудын нэг болох “Цагаан Бадамлянхуа” (The White Lotus)-гийн дөрөвдүгээр улиралд Оскарын шагналт жүжигчин Лора Дерн тоглохоор болсон тухай NME мэдээллээ. Лора Дерн бол Америкийн кино урлагийн нэрт төлөөлөгч бөгөөд “Jurassic Park”, “Big Little Lies”, “Marriage Story” зэрэг олон алдартай кино, цувралд тоглосон билээ. Тэрээр “Marriage Story” киногоороо Оскарын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртсэн юм.
“Цагаан Бадамлянхуа” цуврал нь тансаг зэрэглэлийн амралтын газруудад амрагчдын амьдралыг харуулдаг бөгөөд хар хошин төрлөөрөө үзэгчдийн таашаалд нийцсэн. Цувралын эхний улирал Хавайд, хоёрдугаар улирал Сицилид, гуравдугаар улирал Тайландад зураг авалтаа хийсэн. Дөрөвдүгээр улирлын үйл явдал хаана өрнөх нь одоогоор тодорхойгүй байна.
Лора Дернийн ямар дүр бүтээх нь нууц хэвээр байгаа ч, түүний оролцоо цувралын фэнүүдийн дунд хүлээлт үүсгэж байна. Цувралын зохиолч, найруулагч Майк Уайт түүнд зориулж тусгай дүр бичихээр болжээ. “Цагаан Бадамлянхуа”-гийн шинэ улирал хэзээ дэлгэцнээ гарах нь одоогоор тодорхойгүй байна.