АНУ-ын медиа салбарын аварга компаниуд болох Paramount болон Warner Bros Discovery-ийн хооронд хийгдэх гэж буй 110 тэрбум долларын үнийн дүн бүхий нэгдлийн асуудалд Их Британийн засгийн газар хөндлөнгөөс оролцох магадлалтай байна. Энэхүү томоохон хэлцлийг АНУ болон Хятад улс аль хэдийн зөвшөөрсөн хэдий ч Их Британийн зүгээс гаргаж буй шийдвэр үйл явцыг удаашруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Их Британийн эрх баригчид энэхүү асуудлыг тус улсын монополийн эсрэг зохицуулах байгууллагад шилжүүлж магадгүй гэдгээ мэдэгджээ. Тус байгууллага нь өмнө нь 2023 онд Microsoft компани Call of Duty тоглоомыг бүтээгч Activision Blizzard-ийг 69 тэрбум доллараар худалдан авах хэлцлийг хааж, олон нийтийн анхаарлыг татаж байсан удаатай. Тухайн үед уг шийдвэр нь АНУ-ын хоёр компанид ихээхэн бухимдал төрүүлж байсан ч хожим Microsoft өөрийн саналыг өөрчилснөөр тус байгууллага шийдвэрээ эргэн харж байсан түүхтэй.

Одоогоор Paramount болон Skydance-ийн зүгээс Warner Bros Discovery-ийг худалдан авах төлөвлөгөө нь Их Британийн хяналтын байгууллагын анхааралд өртөөд байгаа бөгөөд хэлцэл цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна.