Амралтын өдрүүдэд Персийн буланд АНУ болон Ираны хооронд хэд хэдэн удаагийн мөргөлдөөн болж, харилцан гал нээсэн үйл явдал өрнөсөн билээ. Тэгвэл энэхүү таагүй нөхцөл байдлын дараа хоёр тал харилцан гал нээхээ зогсоох тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл гарлаа.

Энэхүү мэдээллийн дараа олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өсөлттэй байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын хувьцааны индексүүдийн фьючерс ханш ч мөн адил өсөлт үзүүллээ.

Персийн буланд үүсээд байсан зэвсэгт мөргөлдөөний нөхцөл байдал намжиж буй нь хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгэж, санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүдэд нөлөөлж байна.