Битлз (The Beatles) хамтлаг бол дэлхий дахинд алдартай, Английн хамгийн нөлөө бүхий рок хамтлагуудын нэг билээ. Тэгвэл тус хамтлагийн ахлагч асан, домогт хөгжимчин Пол Маккартни шинэ цомог гаргахаар болжээ. "Boys Of Dungeon Lane" нэртэй уг цомгийг Эндрю Уатт продюсерлэсэн байна.
Хамгийн сонирхолтой нь уг цомогт Пол Маккартнигийн Битлз хамтлагт хамт тоглож байсан Ринго Старртай хамтран дуулсан дуу багтсан байна. Энэ нь тэдний хувьд хамтлаг тарсанаас хойш анх удаагаа хамтарч дуулж буй явдал юм. Цомогт Маккартнигийн залуу нас, Жон Леннонтой (Битлзийн бас нэг гишүүн) байгуулсан нөхөрлөлийн тухай дурсамжууд багтсан гэдэг.
Пол Маккартнигийн шүтэн бишрэгчид болон Битлз хамтлагийн фэнүүд шинэ цомогт маш их хүлээлттэй байгаа бөгөөд энэ нь хөгжмийн ертөнцөд томоохон үйл явдал болно гэдэгт итгэлтэй байна.