Польш улсын эрх баригчид тус улсын өндөр дээд албан тушаалтнуудын амь насанд халдахыг завдсан байж болзошгүй хэргийг шалгаж эхэлсэн талаар тус улсын Дотоод хэргийн яам ням гарагт мэдээллээ.

Энэхүү халдлагын бай нь Ерөнхий сайд Дональд Туск болон Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш нар байж болзошгүй байгаа аж.

Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Каролина Галецка хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, төрийн удирдагчдын амь насанд халдах боломжит оролдлогын талаарх мэдээллийг Төрийн хамгаалалтын албанаас (SOP) цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн болохыг онцолсон байна.