Австрали дахь Пост Мэлоуны фэнүүддээ баяртай мэдээ байна! Америкийн хип хоп болон поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй Пост Мэлоун (жинхэнэ нэр нь Остин Ричард Пост)-ыг 2026 онд Австралийн Strummingbird хөгжмийн наадмыг тэргүүлэн оролцохоор болсныг Billboard сэтгүүл мэдээллээ.
Тэрээр 2023 онд Spilt Milk наадамд оролцож, үзэгчдийг байлдан дагуулж байсан бөгөөд энэ удаагийн Strummingbird наадам нь түүний Австралид эргэн ирж буй хоёр дахь томоохон тоглолт болох юм. Strummingbird наадмын зохион байгуулагчид Пост Мэлоуныг урьснаар залуу үеийн хөгжим сонирхогчдын анхаарлыг ихээр татах төлөвтэй байна.
Пост Мэлоун нь “Rockstar”, “Circles”, “Sunflower” зэрэг олон арван хит дуугаараа дэлхий дахинд танигдсан, Грэммийн шагналд олон удаа нэр дэвшиж байсан, залуусын дунд нэр хүндтэй уран бүтээлч билээ. Түүний Австралид дахин тоглолт хийх болсон нь тус улсын фэнүүдийн хувьд том бэлэг болж байна. 2026 он хүртэл хүлээх хэрэгтэй ч Пост Мэлоуны гайхалтай тоглолтыг үзэх боломж удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.