Америкийн хип хоп ертөнцийн од, реппер Sexyy Red-ийн гэр бүл Флорида мужид байхдаа хулгайн гэмт хэргийн хохирогч болсон талаар TMZ мэдээллээ.

Репперийн ээжийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэж байх үеэр 500 мянган ам.долларын үнэ бүхий гар цүнх болон хүзүүний зүүлтүүд алдагдсан байна. Энэхүү үйл явдлын дараа Sexyy Red тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан хамгаалалтын ажилтныг шүүхэд өгчээ.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, хагас сая долларын үнэ бүхий эд зүйлс хулгайлагдсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа аж.