Чикаго хотоос гаралтай алдартай реппер Twista татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдож, шүүх хуралдааны үеэр гэм буруутай эсэхээ хүлээн зөвшөөрчээ.
Түүнийг нийт 440 мянган ам.долларын татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж байгаа юм. Энэхүү хэргийн улмаас реппер эр 5 хүртэлх жилийн хорих ял сонсох эрсдэлтэй байна.
Одоогоор шүүхээс түүнд оноох ялыг ирэх аравдугаар сард эцэслэн шийдвэрлэхээр товлоод байна.