“Baby Reindeer” цувралаараа дэлхий дахинд шуугиан тариад буй Ричард Гадд (Richard Gadd) хэмээх жүжигчин, зохиолч залуу өөрийнхөө амжилтаас айж байгаагаа ярьжээ. Түүний “Half Man” нэртэй шинэ цуврал удахгүй гарах гэж байгаатай холбоотойгоор NME (New Musical Express) хөгжмийн сэтгүүл түүнтэй ярилцлага хийсэн байна.

Ричард Гадд бол Их Британийн жүжигчин, зохиолч бөгөөд өөрийнхөө амьдралд тохиолдсон бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “Baby Reindeer” цувралаараа олонд танигдсан. Цуврал нь түүнийг сэтгэцийн өвчтэй эмэгтэйд мөшгүүлж байсан тухай өгүүлдэг бөгөөд үзэгчдийг гайхшруулж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Ярилцлагын үеэр Гадд өөрийнхөө бүтээлүүдэд хэрхэн тусгагдсан хувийн туршлагын талаар ярьсан бөгөөд олны анхаарлын төвд байх нь хэрхэн түүнд нөлөөлж байгаа талаар дурджээ. Тэрээр “Baby Reindeer”-ийн амжилт нь гайхалтай байсан ч, түүнийг даван туулж чадах эсэхдээ эргэлзэж байгаагаа нуугаагүй байна. Гадд өөрийнхөө шинэ цуврал “Half Man”-аар үзэгчдийг дахин гайхшруулж чадах болов уу?