Холливуудын нэрт жүжигчин Роберт Де Ниро Америкийн экс ерөнхийлөгч Дональд Трампыг ээлжит удаагаа онигоогоор даажигнаж, олны анхаарлыг татлаа. Энэ удаад тэрээр Стивен Колбертийн алдартай “Late Show” нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаарт оролцох үеэрээ ийнхүү Трампыг онигоо болгосон байна.
Тодруулбал, Де Ниро Колбертийн оронд хөтлөгч хийж, жүжигчин Билл Бурртай ярилцах үеэрээ Трампыг Жэффри Эпштейн гэгчтэй холбоотой хэмээн нарийвчлан хэлээгүй ч шууд утгаар нь ойлгогдохоор онигоо хэлсэн нь үзэгчдийн дунд шуугиан тарьжээ. Жэффри Эпштейн бол насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн хэргээр буруутгагдаж, шоронд амиа хорлосон Америкийн санхүүч юм.
Де Ниро өмнө нь ч Трампыг олон нийтийн өмнө шүүмжилж байсан бөгөөд энэ удаагийн онигоо нь ч улс төрийн хүчтэй мессеж агуулж байв. Түүний хэлсэн онигоо нь Трампын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. “Late Show” бол Америкийн телевизийн хамгийн алдартай ток шоунуудын нэг бөгөөд Де Нирогийн оролцоотой энэ дугаар маш олон үзэгчтэй байсан юм.
Роберт Де Ниро бол “Taxi Driver”, “Raging Bull”, “Goodfellas” зэрэг олон арван кинонд тоглосон, Оскарын шагналт нэрт жүжигчин билээ.