Алдарт The Cure рок хамтлагийн гоцлол дуучин Роберт Смит Billboard-ын Hot 100 жагсаалтад анх удаа бие даасан уран бүтээлчээрээ бүртгэгдлээ. Энэхүү амжилт нь дуучин Оливия Родриготой хамтран ажилласны үр дүнд бий болсон байна.
Роберт Смитийн хувьд өмнө нь The Cure хамтлагийн ахлагчийн хувиар нийт 14 дуугаа Billboard-ын Hot 100 жагсаалтад оруулж байсан туршлагатай. Гэвч тэрээр бие даасан уран бүтээлчийн хувиар энэхүү жагсаалтад багтаж байгаа нь анхны тохиолдол болж байна.