Дэлхийн рок хөгжмийн ертөнцийн домогт дуучин Род Стюарт саяхан Юта мужид болсон тоглолтынхоо үеэр эрүүл мэндийн хүндрэлтэй тулгарчээ. Түүний биеийн байдал огцом муудаж, ухаан алдах дөхсөний улмаас тайзан дээр хүчилтөрөгчийн аппарат ашиглахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Хэдийгээр ийм хүнд нөхцөл байдал үүссэн ч 81 настай дуучин маань тоглолтоо орхилгүй үргэлжлүүлсэн байна. Тэрээр үзэгчдэд хандан "Шоу үргэлжлэх ёстой" хэмээн мэдэгдэж, тоглолтоо дуусгахаар шийджээ.
Род Стюарт нь олон арван жилийн турш рок болон поп хөгжмийн салбарт амжилттай уран бүтээлээ туурвиж ирсэн, дэлхий дахинд танигдсан нөлөө бүхий уран бүтээлч юм.