Брүүклиний рэппер Fivio Foreign өөрийн уран бүтээлийн хэв маягийг христийн рэп рүү хандуулж байж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Түүний шинэ дууны богино бичлэг цахим орчинд тархсаны дараа тэрээр The Shade Room нэвтрүүлэгт ярилцлага өгч, дууныхаа агуулгыг яагаад өөрчлөх болсон талаараа хуваалцжээ.
Тэрээр ярилцлагадаа хүн дотоод дуу хоолойгоо сонсож, Бурханы төлөө бодитой зүйл хийх хэрэгтэй хэмээн тайлбарласан байна. Гэхдээ тэрээр өөрийгөө шууд госпел уран бүтээлч гэж тодорхойлохыг хүсэхгүй байгаагаа дурджээ. Fivio Foreign “Би госпел уран бүтээлч гэдгээ мэдрэхгүй байна, бас госпел хөгжим хийж байна гэж бодохгүй байна. Энэ бол зүгээр л миний зүрх сэтгэлээс гарч буй хөгжим. Би үүнийг ямар нэгэн ангилалд багтаамааргүй байна” хэмээн ярьсан юм.
Түүний шинэ цомогт Бурханыг магтан дуулсан олон төрлийн хөгжмийн хэв маяг, хэмнэлүүд багтсан бөгөөд уран бүтээлээрээ дамжуулан эерэг өөрчлөлт, дүр төрхийг түгээхийг зорьж буйгаа хэлжээ. Түүнчлэн тэрээр ирээдүйд госпел чиглэлийн уран бүтээлчид болох Mary Mary болон Kirk Franklin нартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Өмнө нь Fivio Foreign нь Ye-ийн (хуучнаар Kanye West) 2021 онд гаргасан “Donda” цомгийн “Off the Grid” дуунд оролцон христийн рэпийн хэв маягийг туршиж байсан юм.