Сан-Диего хотын нэгэн сургууль сургалтын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор хиймэл оюунт роботуудыг худалдан авсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тус сургууль ChatGPT технологийг ашигладаг хоёр ширхэг хүн төрхт роботыг 500,000 доллар төлөн авсан нь одоогийн байдлаар томоохон маргааныг үүсгээд байгаа юм.

Сургалтын үйл явцад багш нарын туслах, хамтрагчийн үүрэг гүйцэтгэх зорилготой эдгээр роботуудыг худалдан авсан шийдвэр нь судлаачдын дургүйцлийг хүргэжээ. Шинжээчид болон салбарын мэргэжилтнүүд уг зардлыг боловсролын салбарт хийсэн үр ашиггүй зардал хэмээн үзэж, шүүмжлэлтэй хандаж байна.

Dexerto сайтын мэдээлснээр, тус сургуулийн зүгээс уг технологийг хичээлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр төлөвлөсөн боловч салбарын зүгээс санхүүгийн хувьд оновчгүй шийдвэр боллоо гэсэн байр суурийг илэрхийлсээр байна.