Америкийн алдарт Стар Трек (Star Trek) франчайзын нэг хэсэг болох “Star Trek: Strange New Worlds” буюу Монголоор “Сансрын Шинэ Ертөнц” цувралын дөрөвдүгээр бүлгийн тизер трэйлэр цацагдлаа. Paramount+ стриминг үйлчилгээгээр гардаг энэхүү цуврал нь “Star Trek: Discovery”-ийн спин-офф бөгөөд USS Enterprise хөлгийн ахмад Кристофер Пайк болон түүний багийн сансрын аялалыг харуулдаг билээ.
Тизер трэйлэрээс харахад шинэ бүлэг өмнөх бүлгүүдээсээ илүү нухацтай, адармаатай үйл явдлуудаар дүүрэн байх төлөвтэй. Ахмад Пайкын хэлсэн “Би ухаантай хүмүүс зайлсхийх газруудад адал явдал хайх дуртай” гэх үг нь цувралын ерөнхий өнгө аясыг илэрхийлж байна. Өмнөх бүлгүүд нь хөнгөн, зугаатай аястай байсан бол дөрөвдүгээр бүлэгт баатрууд илүү хүнд сорилтуудтай тулгарах бололтой.
Стар Трек бол зөвхөн Америкт төдийгүй дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй, уран зөгнөлт, шинжлэх ухааны уран сайхны томоохон франчайз юм. “Сансрын Шинэ Ертөнц” цуврал нь Стар Трекын уламжлалт үнэт зүйлс, адал явдлыг орчин үеийн визуал эффект, өгүүлэмжтэй хослуулснаараа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Дөрөвдүгээр бүлэг нь фэнүүдийн хүлээлтийг улам өндөрсгөж байна.
Цувралын шинэ бүлгийн нээлт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч Paramount+ стриминг үйлчилгээгээр цацагдах нь гарцаагүй.