Apple болон Audi компанийн хуучин ажилтнууд хамтран шинэ төрлийн цахилгаан тээврийн хэрэгслийг бүтээжээ. "Amble One" хэмээн нэрлэсэн уг тэрэг нь саран дээр ашигладаг тээврийн хэрэгслийн загвараас санаа авч бүтээгдсэн байна.

Уг цахилгаан тэрэг нь нийтийн эзэмшлийн зам дээр зорчих боломжтой бөгөөд голчлон тансаг зэрэглэлийн амралт сувиллын газруудад зориулагдсан байна. Төслийг санаачлагчид нь технологийн салбарын аварга Apple болон автомашин үйлдвэрлэлийн алдартай Audi компанийн мэргэжилтнүүд юм.

Одоогоор Amble One загварын үнийг 25,000 ам.доллар байхаар тогтоожээ. Ийнхүү сарны тээврийн хэрэгслийн өвөрмөц загварыг орчин үеийн цахилгаан хөдөлгүүртэй хослуулсан нь салбарынхны анхаарлыг татаж байна.