“Only Murders in the Building” цувралаараа олонд танигдсан Америкийн жүжигчин, дуучин Селена Гомез өөрийн хамтран ажиллагч, ахмад жүжигчин Мартин Шортыг хүндэтгэн магтсан тухай мэдээлэл цацагджээ. Мартин Шорт бол Канадын жүжигчин, хошин урлагийн мастер бөгөөд олон арван жилийн турш кино, телевизийн салбарт хүчээ үзэж яваа нэртэй эрхэм юм.

Лос-Анжелес хотноо тавдугаар сарын 6-нд болсон Netflix-ийн “Marty, Life Is Short” баримтат киноны нээлтэд Селена Гомез тэргүүтэй олон алдартнууд хүрэлцэн ирсэн байна. Энэ үеэр Селена Гомез Мартин Шортыг “гайхалтай ухаантай, сэтгэлгээ сайтай” хэмээн тодорхойлж, түүнийг “домог” гэж нэрлэжээ.

Селена Гомез болон Мартин Шорт нар “Only Murders in the Building” цувралд хамтран тоглож байгаа бөгөөд тэдний дотно харилцаа нь олон нийтийн анхаарлыг ихэд татдаг. Селена Гомезын хувьд Мартин Шорттой хамтран ажиллах нь том завшаан гэдгээ удаа дараа илэрхийлж байсан юм. Тэрээр Мартин Шортын хошин мэдрэмж, ур чадварыг өндрөөр үнэлдэг гэнэ.