Сингапур улсад 2026 оны 10-р сарын 9-11-ний өдрүүдэд болох Сингапурын Агаарын Тээврийн Формула 1 Гран Прид дэлхийд алдартай хөгжмийн одод оролцохоор болжээ. Энэхүү арга хэмжээнд Goo Goo Dolls (1990-ээд оны сүүлчээр алдаршсан Америкийн рок хамтлаг), Mark Ronson (британи-америкийн DJ, продюсер), Split Enz (Шинэ Зеландын рок хамтлаг), Major Lazer Soundsystem (Америкийн DJ, продюсерийн трио) зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх болно.

Мөн DJ Snake, Tokimonsta зэрэг DJ нар өөрсдийн хэмнэлээр хөгжөөнө. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн уралдааны сонирхолтой үйл явдлаас гадна дэлхийн хэмжээний хөгжмийн наадам болон хувирах төлөвтэй байна.

Сингапурын Формула 1 Гран При нь Марина Бэй-д болдог бөгөөд шөнийн цагаар зохион байгуулагддагаараа онцлогтой. Энэ нь жуулчдыг ихээр татдаг томоохон арга хэмжээ бөгөөд 2026 онд хөгжмийн оддыг урьснаар улам ч олон хүний анхаарлыг татах болов уу.

Залуус аа, та бүхэн Сингапур руу аялах төлөвлөгөөгөө эртнээс боловсруулаарай. Формула 1-ийн уралдаан үзэж, дуртай хөгжимчдөө сонсох сайхан боломж шүү дээ!