Америкийн алдарт реппер, жүжигчин Снүүп Догг (жинхэнэ нэр нь Калвин Кордозар Броадус Жуниор) өөрийн компанийг реппер Дракео Рүүлерийн үхэлд хүргэсэн концертын үеэр гарсан хэрэгт ямар нэгэн хамааралгүй гэж мэдэгдлээ. Энэ тухай Billboard сэтгүүл мэдээлсэн байна.
Дракео Рүүлер (жинхэнэ нэр нь Даррелл Колдвэл) 2021 оны 12-р сард Лос-Анжелес хотод болсон Once Upon a Time in LA хэмээх хөгжмийн наадмын үеэр хутгалуулж амиа алдсан билээ. Түүний үхлийн дараа гэр бүлийнхэн нь наадмыг зохион байгуулагчдыг хариуцлагагүй ажилласан хэмээн буруутгаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Снүүп Догг шүүхэд гаргасан бичиг баримтдаа өөрийнх нь Snoopadelic Music LLC компани тус наадмын зохион байгуулалтад ямар нэгэн үүрэг гүйцэтгээгүй бөгөөд менежментийн ажилд оролцоогүй гэж мэдэгджээ. Тэрээр мөн наадмын аюулгүй байдлыг хангаагүй хэмээн буруутгагдсан хүмүүсийн дунд өөрийгөө оруулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Энэхүү хэрэгтэй холбоотой шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд Снүүп Доггийн мэдэгдэл хэргийн явцад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.