Дэлхийд алдартай Соник Хеджхог (Sonic the Hedgehog) тоглоомын 35 жилийн ойг тохиолдуулан Соник Live in Concert хөгжмийн аялан тоглолт зохион байгуулагдах гэж байна. Sega компанийн бүтээсэн, хурдан гүйдэг хөх өнгөт зараа Соник нь видео тоглоомын түүхэнд хамгийн алдартай дүрүүдийн нэг билээ.

Энэхүү тоглолт нь Соник тоглоомуудын сонгодог хөгжмүүдийг симфони найрал хөгжим болон хамтлагийн амьд тоглолтоор хүргэх юм. Тоглолтын хөтөлбөрт Sonic Adventure, Sonic the Hedgehog 2, Sonic Mania зэрэг тоглоомуудын хит болсон дуунууд багтах аж. Ялангуяа залуу үеийнхний дунд маш их хүлээлт үүсгээд байгаа гэнэ.

Аялан тоглолт АНУ болон Их Британийн томоохон хотуудаар үргэлжлэх бөгөөд тоглолтын хуваарь болон тасалбарын мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой. Соникийн фенүүд болон видео тоглоомын хөгжимд дурлагсад энэхүү мартагдашгүй тоглолтыг үзэж сонирхохыг уриалж байна.

Монголын залуус ч гэсэн Соник тоглоомыг багаасаа тоглож өссөн байх. Энэхүү хөгжмийн аялан тоглолт нь бидний дурсамжийг сэргээж, шинэ мэдрэмж төрүүлэх сайхан боломж болох биз ээ.